Орос, Украины ерөнхийлөгчид хоёр цаг гаруй телефон хурал зохион байгуулж, хямралыг зогсоох асуудлаар ярилцаж байх хооронд мөргөлдөөн гарсаар байлаа. Энэ амралтын өдрүүдэд Донецк, Луханскт болсон мөргөлдөөний улмаас таван цэрэг алагдсан гэж Украины цэргийн төлөөлөгч мэдэгдэв. Мөн ерөнхийлөгч Петро Порошенкогийн ордны гадна гал зогсоох гэрээг эсэргүүцэж, уурлаж бухимдсан Оросын салан тусгаарлагчид цугларчээ. Тэд босогчдын эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилж, хэлэлцээр ямар ч үр дүнгүй байгааг шүүмжилж байв. Петро Порошенко энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх 15 зүйл боловсруулсан байна. Тэр энхийн төлөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.







