
Хойд Солонгос өчигдөр үүрээр Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгист богино зайн хоёр пуужин хөөргөсөн байна. Хөөргөсөн зай нь 500 км болохыг шинжилж, “Scud” маркийн пуужин болохыг нь тогтоожээ. Тус улс сүүлийн үед пуужингийн туршилтыг олон хийх болсон нь батлан хамгаалахын хүчээ богино хугацаанд сайжруулах гэсэн зорилттой нь холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Мөн БНХАУ-ын дарга Ши Жин Пин Өмнөд Солонгост хийж буй айлчлалыг эсэргүүцэж буй хэлбэр гэж ажиглагчид дүгнэжээ. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн асуудлаар ярилцах юм. Америктай дотно харилцаатай байж газар нутагтаа 28 мянган цэрэг байрлуулдаг Өмнөд Солонгос Хятадтай холбоо тогтоох нь Хойдуудад таалагдаагүй бололтой.