Иракийн арми нийслэл Багдад хотоос өмнө зүгт орших Бабил мужийн хойд хэсэгт лалын дайчидтай тулалдаж, 25 албан хаагчаа алджээ. Мөн Иракийн арми хойд хэсгийн Саланудин мужийн нийслэл Тикритийг буцаан авахаар довтолсон байна. Энэ үеэр Иракийн арми босогчдыг бут цохиж, Ирак, Левантын вант улс бүлэглэлийн 60 орчим хүнийг хороожээ. Босогчид Иракийн баруун хэсэгт орших газрын тосны нөөцтэй газруудад хяналтаа тогтоохыг оролдсоор байна. Харин Засгийн газрын цэргүүд эзлэгдсэн хотуудыг буцаан авахаар тулалдаж эхэлжээ.
