Энэтхэгийн цагдаа нар барилгын осолтой холбоотойгоор таван компанийн эздийг баривчилжээ. Амралтын өдрүүдэд барилга нурж, 26 хүн амиа алдсан байна. Тус улсын Тамил Наду мужийн нийслэл Ченнай хотын захад орших 11 давхар барилга нуржээ. Осол гарах үед барилга дээр 90 орчим хүн ажиллаж байсан бөгөөд тэд цалингаа авах гээд цугларсан байв. Энэ ослын улмаас найман хүн газар дээрээ нас барж, долоон хүн ноцтой гэмтэл авчээ. Одоогоор амиа алдагдсын тоо 26-д хүрээд байна. Аврагчдын мэдээлж буйгаар 40 хүн нурангид дарагдсан байж магадгүй гэнэ.
