Токио хотын хөл хөдөлгөөн ихтэй Шинжуку төмөр замын буудал дээр 50-60 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө шатаасны улмаас хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг амиа золиосолсон гэж үзэж байгаа бөгөөд хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар амиа золиослогч этгээд өөр дээрээ бензин асгахаас өмнө цагаан хоолойгоор Японы Батлан хамгаалахын бодлогыг шүүмжилж байсан гэнэ. Түргэн тусламж ирэхээс өмнө гал унтраагчид хохирогч руу хоолойгоор ус цацаж, аврах ажиллагаа явуулжээ.
