Европын холбооны удирдагчид Люксембургийн Ерөнхий сайд асан Жан Клод Жанкерыг 28 улсыг удирдах шинэ даргаараа сонгожээ. Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпу Жанкерт эвслийн хамгийн дээд эрх мэдлийг өгч буйгаа мэдэгдсэн байна. Харин энэ томилгоог олонхийн саналаар шийддэг олон арван жилийн уламжлалыг эвдсэн явдал гэж Британи эсэргүүцэж байгаа ажээ. Жанкерын томилгоог Жосе Мануэл Барросогийн ажлыг хүлээж авахаас өмнө Европын парламентаар баталгаажуулах шаардлагатай юм.


























































