Өчигдөр Хонконгт Хятадын дэглэмийг эсэргүүцсэн улс төрийн хүчтэй шуурга дэгдлээ. “Төвийг эзэл” нэртэй хөдөлгөөнөөс бүх нийтийн асуулга явуулж, 800 мянган хүн оролцсон байна. Тэд удирдагчаа өөрсдөө сонгох эрхтэй хэмээн үзэж, ийнхүү тэмцлээ илэрхийлээд байгаа ажээ. Харин Хонконгийн эрх баригчид санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Хонконгчууд ийнхүү ирээдүйн удирдагчаа өөрсдөө сонгох гэж тэмцэж байхад Хятадын Коммунист нам нэр дэвшигчийг шууд зарлана гэв. Тэд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байгаа ч төв захиргаанаас шаардлагыг нь хүлээж авах эсэх нь эргэлзээтэй юм.
