
Энэ сарын эхээр Израйль, Иорданы хилийг заагладаг Вест Банкаас алга болсон өсвөр насны гурван хөвгүүний цогцос олджээ. Тэдний цогцсыг Израйлийн баруун хэсэгт орших Хеброн мужийн Халхул хотоос олсон байна. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ хэрэгт Палестины Хамас бүлэглэлийг буруутгаж, хоморголон баривчилж эхэлжээ. Гэхдээ Хамас бүлэглэл өөрсдийгөө уг хэрэгт ямар ч холбоогүй хэмээн зүтгэсээр байгаа аж. Хүүхдүүдийг хулгайлан авч явж, зэрлэгээр хөнөөн адгууснаас дор авирласан хэрэг дунд сургуулийн сурагчдыг айдаст автуулав. Гэм зэмгүй хүүхдүүдийг барьцаалан авч явсан хэрэг цаанаа улс төрийн зорилготой хэмээн үзэж, Израйльчууд Хамастай “дайн” зарлана гэдгээ илэрхийлжээ. Хүүхдүүдийг алга болсоноос хойш Хамас бүлэглэлийн 400 орчим хүнийг баривчилж, Халхул хотод хөл хорио тогтоосон байна.
Сэтгэгдэл (1)