
Хятадын цэргийн дээд албан тушаалтнуудын нэг Жен Сюй Цайхоу авилгалын хэрэгт холбогдож, Коммунист намаасаа хөөгджээ. Түүнийг хэдэн сарын турш гэрийн хорионд байлгаж байгаа гэнэ. Хятадад дээд түвшний шийдвэр гаргахад томоохон нөлөөтэй Улс төрийн товчооны гишүүн Жен Сюй Цайхоугийн биеийн байдал муудаж, хавдартай болсон нь прокурорын мөрдөн байцаалтаас хэсэг хугацаанд мултрах шалтгаан болж байгаа ажээ. Олон жилийн турш цэргийн дээд албан тушаалтай хүн авилгалын хэрэгт холбогдоогүй учир түүний хэрэг шуугиан тариад байна. Тэрээр 1963 онд армид нэгдэж, 1971 онд Коммунист намын гишүүн болсон бөгөөд Жилин мужийн Цэргийн бодлогын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байв. Мөн Армийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан удаатай. 2012 оноос эхлэн удирдагч Ши Жин Пин авилгалын эсрэг ажиллагааг явуулж, 10 мянга гаруй төрийн албан тушаалтныг баривчилжээ.