
Пакистаны арми Хойд Вазиристанд орогнож буй Талибан бүлэглэлийн эсрэг зэвсгээр довтолж эхлэв. Уг цэргийн ажиллагаа Афганистантай хил залгаа оршдог Мираншах хотын орчимд явагдаж байгаа ажээ. Агаарын довтолгооны үр дүнгээр 370 орчим зэвсэгт дайчныг устгасан гэж арми мэдээлсэн байна. Энэ сарын эхээр Карачи хотын нисэх онгоцны буудал руу Талибанууд дайрч, 30 гаруй хүнийг амийг хороосон юм. Үүний хариуд явуулж байгаа дээрх цэргийн ажиллагааны улмаас хагас сая иргэн орон гэрээсээ дүрвээд байна. Пакистаны арми Талибануудыг устгах ажиллагаа амжилттай явагдана гэж мэдэгдсэн. Гэхдээ ажиллагаа эхлэхээс өмнө Талибануудын ихэнх нь зугтаж амжсан гэж зарим ажиглагчид эмээж байна.