Украины армийн цэрэг, салан тусгаарлагчдын тулаан үргэлжилж байх хооронд Луханскын иргэд Зөвлөлтийн үеийн хоргодох байранд амьдарч байна. Энэ газар нуугдвал хүүхдүүдээ их буу, агаарын довтолгооноос хамгаалж чадна гэж тэд итгэжээ. Нутгийн иргэд хоргодох байранд хоол унд, 500 литр ус зэргийг базааж, ороо зассан байна. Украины хямралын улмаас 356 хүн амиа алдсаны 257 нь энгийн иргэн гэсэн судалгааг НҮБ-ын хүний эрхийн шинжээчид гаргажээ. Мөн Украинаас дүрвэгсдийн тоо 110 мянгад хүрсэн байна.





