Мексик хотын зүүн өмнөд хэсэгт
орших арлын ойролцоо 50 жилийн өмнө нэгэн бяцхан охин живж нас барсан ажээ. Тэр
цагаас хойш нэгэн уран бүтээлч арал дээр хүүхэлдэй урлаж тавих болсон байна.
Охины живсэн газрын усанд хүүхэлдэйн толгойн тасарсан байсныг Жулиан Сантана
Баррера хэмээх хүүхэд олжээ. Тиймээс арал дээр хүүхэлдэй оёж тавих болсон юм.
Удалгүй арал алдартай болж, хүмүүс санаачилгаараа хүүхэлдэй авчирч тавих
болжээ. Харамсалтай нь 2011 онд Баррера олон жилийн өмнө бяцхан охины нас
барсан газар мөн живж амиа алдсан байна. Энд ирсэн хүмүүс төөрөх нь цөөнгүй
учир ямар нэгэн муу ёрын татах хүч байгаа гэж ярилцдаг гэнэ.






Сэтгэгдэл (5)