
Каир хотын Хлиопис дүүрэгт байрлах ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болж цагдаагийн ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Ерөнхийлөгчийн ордон руу эргэдэг уулзвар дээр гараар хийсэн бөмбөг байрлуулсан байсныг аюулгүйн албаныхан олж тогтоожээ. Өнгөрсөн долоо хоногт Каир хотын метро дэлбэрч найман хүн шархадсан хэрэг гарсан юм. Египет генерал Абпел Фаттах Аль-Сисиг ерөнхийлөгчөөр сонгосон ч гэсэн террорист халдлага гарсаар байна. Исламын цэргүүд өнгөрсөн оны долдугаар сард экс ерөнхийлөгч Мурсийг түлхэн унагаснаас хойш цагдаа, цэргүүдийг байгаа болгох нь ихэсчээ. Энэ бүхэнд Лалын ахан дүүс байгууллагыг буруутгаж, хоморголон цаазалсаар байгаа билээ.