
Орос, Хятад эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, 2020 он гэхэд 200 тэрбум долларын худалдаа хийгддэг болно гэж Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогокин мэдэгджээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сард Хятадад айлчилж, газрын тосны салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. 30 жилийн хугацаатай, 400 тэрбум долларын өртөгтэй уг гэрээг байгуулсанаар Орос байгалийн хийгээ Хятадад нийлүүлэх юм. Европын эдийн засаг таагүй байгаа энэ үед Газпром компани Азийн орнуудтай хамтран ажиллаж эхэлсэн ажээ.
Сэтгэгдэл (1)