Оросын интернэт хэрэглэгчид Америкийн дуучин Деми Ловатогийн эсрэг компанит ажил өрнүүлж байна. Дуучин бүсгүй Нью-Йорк хотноо болсон ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах арга хэмжээнд оролцон дуулахдаа Оросын ерөнхийлөгч В.Путины зургийг зүй бусаар ашигласан юм. Тоглолтын дундуур дуучны ард хоёр эрэгтэй бүжигчин үнсэлцэж байгаа харагдана. Тэдний нэг нь нүцгэлж, дотуур өмдний оронд Путины хөргийг барьж зогссон ажээ. Ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хууль хэрэгжүүлдэг ерөнхийлөгч Путиныг ийнхүү доромжилсон нь Оросуудад таалагдсангүй.




Сэтгэгдэл (5)