Баруун Африкийн орнуудад Эбола вирус өнгөрсөн долоо хоногт маш хурдацтай тархаж, нас барагдсын тоо 467-д хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирус ямар ч хяналтгүй тархаж буйд санаа зовж байгаа ажээ. Гвиней, Либери, Сьерра Леон зэрэг орнуудад өвчний тархалт хамгийн өндөр байна. 10 сая хүн амтай Гвиней улсад 413 тохиолдол бүртгэгдэж, 303 хүн нас баржээ. Өнөөдөр тус бүс нутгийн 11 орны удирдагчид хуралдаж, өвчний тархалтыг хэрхэн зогсоох талаар авч хэлэлцэх юм.
