Францын ерөнхийлөгч асан Николь Саркозийг авилгалын хэрэгт буруутган өчигдөр гэрээс нь баривчилж авч явсан байна. Тус улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчөө баривчлан сатуулсан нь энэ юм. Түүнийг 2007-2012 онд төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Монакогийн шүүгч Гилберт Азибертэд өндөр албан тушаал амлаж мэдээлэл солилцсон байж магадгүй хэмээн сэжиглэжээ. Гилберт Азиберд нь давж заалдах шатны шүүхийн дэд ахлах бөгөөд даваа гаригт мөн байцаалтанд орох юм. Мөн Патрик Сазоуст хэмээх өөр нэгэн шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл (2)