Хятадад өсвөр насны хүүхдүүдийг интернэтээс хөндийрүүлэх зорилготой цэргийн хотхон байгуулагджээ. Тус улсад нийтдээ 250 хотхон үйл ажиллагаа явуулж байна. Энд хүмүүжиж буй хүүхдүүдийн нэг болох Ван “Ээж аав хоёр намайг өдөржингөө хичээлээ давтаасай гэж хүсдэг. Цэргийн хотхонд гадаа тоглохыг зөвшөөрдөггүй” хэмээн Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж 1600 доллар буюу 10 мянган юань төлдөг байна. Интернэт хүүхдүүдийн сэтгэцэд ноцтой аюул учруулдаг бөгөөд нэгэнт донтсон бол энгийн амьдралд ороход хэцүү байдаг. Тэгвэл цэргийн сургуулилтад хамруулж, өдөр бүр дасгал хийлгэх нь донтолтоос гаргахад нөлөөлдөг ажээ.








Сэтгэгдэл (4)