Дэлхийн далайн гадаргуугийн усны 88 хувь нь хуванцар саваар бохирдсон гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Энэхүү судалгаагаар далайн бохирдол нь амьтад ховордоход нөлөөлж, хүнсний хомсдолд хүргэж байгааг харуулсан ажээ. Хуванцар сав нь зуун жил усанд хадгалагддаг гэдгийг Кадизын их сургуулийн судлаач Андрес Козар ярьсан байна. Далайн усанд нийт 7000-35000 мянган тонн хуванцар сав байгаа нь төсөөлж байснаас хамаагүй өндөр тоо юм. Тодруулбал, Номхон далайн хойд хэсэг, Атлантын далайд хамгийн их байгаа ажээ. Хэрэв далайн усанд хуванцар хаягдал хөвсөөр байвал амьтад, шувууд ховордсоор байх болно. Тиймээс хүмүүс өөрсдөө байгаль орчноо сүйтгэх зүйлийг хийж байгаа гэдгийг судлаачид сануулжээ.

