

Хонконг Хятадад эргэн нэгдсэний 17 жилийн ойгоор 510 мянган хүн сонгуулийн ардчиллыг уриалж жагссан юм. Тэд удирдагчаа Коммунист нам биш өөрсдөө сонгох эрхтэй хэмээн мэдэгдэж, 800 мянган хүн оролцсон санал хураалтыг явуулсан. Гэвч Хонконгийн цагдаа нар хотын бизнес дүүрэгт жагсаал хийсэн 196 хүнийг баривчилжээ. Хонконгийн удирдагчид улс төрийн шинэчлэл хийх бодолгүй байгаа бөгөөд жагсаал цуглаан эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Их Британийн колони байсан Хятадын Хонконгт ардчиллын салхи сэвэлзэж байна.