Израйлийн өсвөр насны гурван хөвгүүнийг хулгайлан авч явж хөнөөсөн хэрэгт Палестины Хамас бүлэглэлийг буруутгаж, 400 гаруй хүнийг баривчилсан. Гурван хүүгийн амийг нэхэж, өш санасан Израйльчууд Палестины 17 настай Абу Хадарыг гэртээ харих гээд явж байхад нь хүчээр авч машинд суулгажээ. Ингээд нэг цаг орчмын дараа Иерусалимын захын ойгоос хүүгийн зэрэмдэглэсэн цогцос олдсон байна. Палестины хэвлэл уг хэрэг өш хонзон санасан Израйльчуудын үйлдэл хэмээн мэдээлжээ. Хэрэг гардаг өдөр Израйлийн хохирогчдыг оршуулах ёслолыг зохион байгуулж, нийгэм даяар эмгэнэн гашуудаж байв. Хүүхдүүдийн үхэл Израйль, Палестины хоорондын зөрчлийг улам хурцатгалаа.


