Их Британийн колонид байсан Хонконгчууд Хятадад эргэн нэгдсэний 17 жилийн ойгоор сонгуулийн ардчиллын төлөө тэмцсэн юм. Хятадын Коммунист намаас удирдагч шууд томилохыг эсэргүүцсэн 98,600 хүн Хонконгийн бизнес дүүрэгт жагссан гэж цагдаа нар мэдэгдэв. Тэд хууль бус цуглаан зохион байгуулж, суулт зарласан хэргээр 511 хүнийг хоморголон баривчилжээ. Цагдаа нарын үйлдлийг таслан зогсоохыг оролдсон жагсагчдын хөл, гарыг нь гавлан авч явсан ажээ. Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллагаас баривчлагдсан хүмүүсийг суллахыг Хонконгийн эрх баригчдаас шаардсан байна. Тэд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах нь олон улсын хууль тогтоомжид нийцнэ гэж мэдэгдэв.





