Орос, Украин, Франц, Германы гадаад хэргийн сайдууд уулзаж, гал зогсоох гэрээ байгуулах алхмуудйг үргэлжлүүлэн хийхээр тохиролцжээ. Украины зүүн мужид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн тулааны уршгаар 400 гаруй хүн амиа алдсан юм. 10 хоногийн хугацаатай түр эвлэрэх гэрээ дууссаны дараагаар тулаан улам ширүүссэн байна. Босогчдын түшиц газруудад дайралт хийсэн Украины дөрвөн цэрэг амиа алджээ. Энэ хооронд Берлин хотноо болсон уулзалтын дараа Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины хилийн зурвас газруудад хяналт тавихад оролцоно гэдгээ мэдэгдэв. Гэтэл Украин, Америк Оросуудыг хилийн бүсэд хүчээ бэхжүүлж байгаа хэмээн буруутгадаг юм.

