
Ливийн Засгийн газар өнгөрсөн онд босогчдын хяналтанд орсон Рас Лануф, Сидра хэмээх хоёр газрын тосны терминалыг буцаан хяналтандаа авчээ. Улс орондоо нүүрлэсэн газрын тосны хямралтай холбоотойгоор босогчдын талтай хэлэлцээр хийсний үр дүн энэ юм. Босогчид бүс нутгийн автономит бүрэн эрхийг баталгаажуулахыг шаардаж газрын тосны дөрвөн терминалыг эзэлсэн билээ. Энэ бүслэлтээс улсын экспорт буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн юм. Дээрх хоёр терминал нь өдөрт 500 мянган баррель түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ техникийн саатлаас болоод экспортод гаргах газрын тосны хэмжээ багассан байна. Бүслэлтэд орохоос өмнө Ливи улс өдөрт 1,5 сая баррель нефть нийлүүлдэг байсан ажээ. 2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафийг Засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш цэргийнхэн газар нутагт хяналтаа тогтоосон бөгөөд Засгийн газрын эрх мэдэлтнүүд албан тушаалаа булаалдан тэмцэлдэж байна.