АНУ-ын Кентукий мужийн иргэн Мег охин KFC-ийн тахианы маханд туйлын дуртай нэгэн. Тэрээр тахианы махаа идсэнийхээ дараа ясыг нь савандаж угаагаад халуун наранд хатаадаг байна. Ингээд яс тус бүрийг нь зэсээр өнгөлөх гэж 3-4 цаг зарцуулдаг ажээ. Ясаа зэсээр өнгөлж дуусаад дууриамал алтаар бүрнэ. Ясаа хэлбэрт оруулж, өнгөлөхөд долоо хоногийн хугацаа зарцуулдаг бөгөөд сайн хэмнэвэл нэг тахиагаар 20 зүүлт хийх боломжтой. Мегийн зүүлтнүүд 130-160 долларын үнэтэй юм байна.



