АНУ-ын Нью-Жерси мужийн иргэн Даниэл эмэгтэй хүн бүрийн мөрөөдлөөр амьдарч, Холливудын жүжигчин Дэвид Купертэй хором бүрийг хамт өнгөрүүлж байна. Даниэл Дэвид Куперийн зургийг хайчилж байнга хажуудаа авч явдаг. Тэр Купертай хамт хоол хийж, дэлгүүр хэсч, зүлэг ногоо услаж тэр ч бүү хэл хамт унтана. Та түүнийг мууртайгаа хоёулхнаа амьдардаг уйтгартай эмэгтэй гэж бодож байгаа бол андуурч байна. Даниэл нөхөр Эди, хүү, охин гуравтайгаа хамт амьдардаг гэрлэсэн эмэгтэй. Хачирхалтай нь гэр бүлийнхэн нь түүний гаж сонирхлыг хүлээн зөвшөөрдөг байна. Даниэл Купертай коллежид нэг жил хамт сурч байсан бөгөөд нэг багт тоглож байжээ. Харин Купер Даниэл өөрийг нь ингэтлээ шүтдэг гэдгийг нь мэдэхгүй гэнэ.


















Сэтгэгдэл (1)