
Японы ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгосын эсрэг зарим хориг арга хэмжээгээ цуцлах гэж буй талаараа мэдэгджээ. Хоёр орны удирдагчид Бээжинд уулзахдаа ийм шийдвэр гаргасан байна. 1970, 1980-аад онд Хойд Солонгосын тагнуулууд Япон иргэдийг хулгайлах явдал цөөнгүй гарсан юм. Пхеньяны тал хулгайлагдсан иргэдийг нутагт нь амьд мэнд буцаасан гэж мэдэгддэг ч Япончууд үүнд эргэлздэг. Энэ асуудлаас болж хоёр орон дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд удаан хугацаанд маргаан үүсгэж иржээ. Япончууд Хойд Солонгосын усан онгоцуудыг боомтоороо оруулахгүй байх, мөнгөн гуйвуулга хийхгүй байх, аялахыг зөвшөөрөхгүй байх зэрэг хатуу хориг арга хэмжээ авсан билээ. Хойд Солонгос улс 2002 онд Японы 13 иргэнийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, хожим нь тэднээс таван хүнийг эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн найман Япон иргэнийг нас барсан хэмээн мэдэгдэж, энэ хэргийг хаасан байна.