Өмнөд Суданы эмнэлэгт болсон буудалцааны уршгаар өвчтөнүүдээс гадна хүмүүнлэгийн ажилтнууд амиа алджээ. Нийт 58 хүн нас барсаны 25 нь хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд байсан ажээ. Үүнээс өмнө Жонглей мужийн нийслэл Бор хотод 14 өвчтөн буудуулсан юм. Удаа дараагийн халдлагын улмаас Өмнөд Суданд эмнэлгийн тусламж хүргэхэд хүндрэлтэй болжээ. Тус улсад өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш үргэлжилж буй зэвсэгт тулаан олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, энгийн иргэдийн амь насанд заналхийлж буйг хүний эрхийн байгууллагууд сануулсаар байгаа. Зөрчлийн улмаас 1,3 сая хүн орон гэрээсээ дүрвэж, хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн юм.

Сэтгэгдэл (2)