Нигерийн зүүн хойд хэсэгт орших Маидугари хотын худалдааны төвийн дэргэд машин дэлбэлсний уршгаар 56 хүн амиа алджээ. Нас барагсдын дийлэнх нь зах дээр газрын самар, нимбэгний шүүс зарж байсан өндөр настай эмэгтэйчүүд гэнэ. Нэг сая хүн амтай энэ хот халдлагын бай болоод удаж байна. Баруун Африкийн энэ үндэстэнд удаа дараалан гарч буй халдлагад Боко Харам бүлэглэлийг буруутгадаг. Боко Харам 200 гаруй өсвөр насны охидыг хулгайлан авч явсанаар олон улсын анхаарлын төвд орсон юм. НҮБ-аас Нигерийн Засгийн газрыг иргэдээ хамгаалж чадахгүй байна хэмээн шүүмжилдэг.
