Ирак, Левантын лалын улс бүлэглэлд эзлэгдсэн Тикрит хотын эмнэлэгт ажиллаж байсан Энэтхэгийн 46 сувилагчийг хулгайлан авч явжээ. Иракийн газар нутаг руу түрэмгийлэн дайрч буй суннит шашны энэ бүлэглэл өмнө нь эмнэлгийн ажилтнуудыг Иракаас гаргах хэрэгтэй хэмээн сануулж байв. Сувилагч нарыг хоёр автобусанд хүчээр суулган, үл мэдэгдэх газар авч явжээ. Саддам Хуссейн агсаны төрөлх хот Тикрит руу довтолсон дайчид гадаадын сайн дурын ажилтнуудыг дарамтлах нь ихэссэн байна. Иракт нийт 10 мянган Энэтхэг ажилтан байдаг бөгөөд тэд сард 750-1,000 доллар цалин авдаг. Энэтхэгийн Засгийн газар дайны бүс нутагт ажиллах сайн дурын хүмүүсийг илгээсээр байна.
