
Египетийн Исламын шашинт ерөнхийлөгч Мохамед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагасны нэг жилийн ойгоор жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөн Каир хотын Кердаса дүүрэгт бөмбөг дэлбэлсэний уршгаар таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мурсийг түлхэн унагасны дараагаар түүний Лалын ахан дүүс хөдөлгөөнийхөн террорист халдлагуудыг тасралтгүй үлдсэн. Үүний хариуд Египетийн шүүх олон мянган хүнд цаазаар авах ял оноогоод байгаа билээ. Гэсэн ч Мурсийг дэмжигчид Египетийн муж бүрийн эрх чөлөөний талбай дээр жагсаал хийжээ. Энэ жагсаал хурцдаж, Мохандисен, Харам, Материя зэрэг дүүргүүдэд эмх замбараагүй байдал газар авсаар байна.