Саудын Араб Ирактай хиллэдэг газрууддаа 30 мянган цэрэг байрлуулжээ. Ирак, Сирид хүчээ бэхжүүлж буй суннит шашны дайчдаас газар нутгаа хамгаалах зорилготой ийм алхам хийж байгаа гэнэ. Гэхдээ газрын тосоор баялаг Иракчууд Карбала хотын ойролцоо 2,500 цэргээ байрлуулсаны хариу болгож ийм арга хэмжээ авсан гэж ажиглагчид үзэж байна. 800 км урт хилээр тусгаарлагддаг Ирак, Саудын Арабын харилцаа тийм ч таатай бус. Баян Саудыг Исламын дайчдыг санхүүжүүлж байгаа хэмээн Ирак, Сиричүүд буруутгадаг. Харин Саудын Араб энэ мэдээллийг үгүйсгэдэг юм.

