Хятадын удирдагчид Вьетнамын загасчдыг саатуулав
Хятадын эрх
баригчид Вьетнамын зургаан загасчинг баривчлан хорьсон нь Өмнөд Хятадын
тэнгисийн газар нутгийн маргаантай холбоотой асуудлыг улам дэвэргэв. Тэдгээр
загасчид Хятадын газрын тосны цооног гаргаж авахаар өрөмдлөг хийж байсан далайн
усанд загасчилсан гэнэ. Тус улсын эрх баригчид засагчдыг газар нутгийнх нь бүрэлдэхүүнд багтдаг арлын усанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзжээ. Хоёр
орон газар нутгаа байнга булаалддаг бөгөөд өнгөрсөн сард Парасел арлын ойролцоо
өрөмдлөгө явуулж буй Хятадыг эсэргүүцсэн тэмцэл Вьетнамд хүчтэй өрнөсөн юм. Уурлаж
хилэгнэсэн босогчид гадаадын өмчит үйлдвэрүүдийг галдан шатаасан билээ.
Сэтгэгдэл (5)