Хар тэнгисийн эрэг дээр 20 байлдааны онгоц, нисдэг тэрэг, тэнгисийн их бууны ангийг оролцуулсан цэргийн сургуулилт эхлүүлсэн талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Бүх анги нэгтгэл, хөлгийн багийнхан жинхэнэ дайнд хийдэг тулаануудыг туршиж үзэж байгаа хэмээн Итар-Тасс агентлагт дурдсан байна. НАТО-ийн усан цэргийн флотын сургуулилт энэ сарын 13-нд Хар тэнгисийн баруун хэсэгт болно. Мөн Балтийн тэнгист цэрэг байрлуулаад байгаа. НАТО-гийн “дайны бэлтгэл” нь Украины хямралтай холбоотой түрэмгий үйлдэл гэж Оросын эрх баригчид үзжээ. Тиймээс хариу цэргийн сургуулилт хийхээр болжээ.
Сэтгэгдэл (3)