Израйльчууд өсвөр насны гурван хөвгүүний үхэлд Палестиныг буруутгаж, Мохаммед хэмээх Араб хүүг хөнөөн өшөө авсан билээ. Араб хүүгийн үхэл Палестинчуудын уур бухимдлыг дээд цэгт хүргэн Израйлийн цагдаа нартай мөргөлдөхөд хүргэжээ. Хууль хэрэгжүүлэх байгууллагын гадна жагссан олон зуун Палестинчуудын эсрэг цагдаа нар нулимс асгаруулах бөмбөг цацаж, гранат шидсэн байна. Палестинчууд амиа алдсан хүүгийн шарилыг Иерусалимын гудамжаар авч яван эсэргүүцлээ илэрхийлсэн ажээ. Израйлийн эрх баригчид Палестины Хамас бүлэглэлийн 400 гаруй хүнийг хүүхдүүдийн үхэлд буруутган баривчилсан юм.



