Бэн Янг нь шилийг далай болгон хувиргах чадвартай авъяаслаг уран бүтээлч юм. Өдгөө 31 настай тэрээр шилээр усны долгионыг гайхалтай дүрсэлж чадна. Шинэ Зеланд гаралтай Янг Австралийн Сидней хотод 15 жилийн турш уран бүтээл туурвиж байна. Далайн усны давалгаа, экологийн тогтцыг жинхэнэ мэт дүрслэх нь түүний ур чадвар гэж хэлж болно.







































































