Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэдэн өдрийн өмнө амиа алдсан Палестин хүүгийн үхэлд буруутай этгээдүүдийг шүүнэ гэдгээ амлажээ. Израйлийн цагдаа нар Мохаммед Абу Кдайр хүүгийн үхэлд буруутай зургаан Еврейг баривчилсан байна. Израйлийн өсвөр насны гурван хүүгийн амийг хороосон хэрэгт Палестины Хамас бүлэглэлийг буруутган өшөө авах гэсэн үндсэрхэг үзэлтнүүд Мохаммед хүүг хөнөөсөн гэж цагдаа нар үзжээ. Энэ хооронд Газын зурвас дахь Израйлийн агаарын довтолгооны уршгаар зургаан хүн амиа алдсан байна. Израйль, Палестины зөрчлийн золиос болсон дөрвөн хүүгийн амь дайсагналцалыг улам бүр дэвэргэжээ. Мохаммедыг өнгөрсөн баасан гаригт оршуулах үеэр цагдаа нар болон жагсагчид хоорондоо мөргөлдсөн юм.





