
Нигерийн исламын шашны хэт даврагч Боко Харам бүлэглэлийнхэнд хулгайлагдсан 60 гаруй охид, эмэгтэйчүүд зугтаж гэртээ ирсэн байна. Өнгөрсөн сард Борно мужийн Дамбао хотын ойролцоо газраас 68 эмэгтэйг хулгайлан явч явсан юм. Цагдаа нарын мэдээлж буйгаар тэдгээр эмэгтэйчүүд Дамбоа хотын ойролцоох цэргийн баазад болсон тулааны үеэр зугтаж чадсан гэнэ. Өнгөрсөн шөнө болсон тулааны үеэр 50 гаруй босогч амиа алдсан гэж Нигерийн арми мэдээлэв. Дөрөвдүгээр сард хулгайлагдсан 200 гаруй охид Боко Харамын барьцаанаас өнөөг хүртэл суллагдаагүй байна. Боко Харамынхан шоронд хоригдож буй зэвсэгт дайчдаараа охидыг сольж авахыг санал болгосон ч Нигерийн эрх баригчид татгалзсан юм. Хэт даврагчид улам даварч, охид, бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн дайчидтайгаа хүчээр гэрлүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Нигерь хойд мужууддаа онц байдал зарлаж, хэт даврагчидтай тэмцэж байна.