
Ирак, Сирийн хилээр довтолж, исламын шашны харгис хууль хэрэгжүүлдэг өөрсдийн улсаа байгуулахыг эрмэлзэж буй ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Аль-Багдади анх удаа олны өмнө ил гарлаа. Тэрээр 21 минутын бичлэг хийж, цацсан байна. Өмнө нь түүний хэдхэн зураг л олон нийтийн хэвлэлүүдээр тараад байсан юм. Ирак, АНУ-ын албаныхан түүнийг 40 эргэм насны хүн гэж таамаглаж байсан ч бичлэг дээрх хүн арай оворжуу гэнэ. Аль-Багдади “Исламын ариун дайн ялах цаг ирсэн” гэж мэдэгджээ. Энэ хүн үнэхээр Аль-Багдади мөн эсэхээс үл хамааран суннит босогчид Иракийн хилийн дотор улам хүчирхэгжсэнийг дээрх бичлэг харуулсан байна. Бичлэгт ISIS-ийн удирдагчдын үгийг анхааралтай чагнаж буй сүм дүүрэн хүн байгаа нь Мосул хот босогчдын мэдэлд бүрэн орсоныг, тэд дайснаасаа айлгүй олны өмнө ил гарч ирэх болсоныг харуулжээ.