
Долдугаар сарын 6-ны өдөр Германы канцлер Ангела Меркель 80 сая хүн амтай Хятадын Сичуань мужид айлчилжээ. Хятадын баруун хэсэгт орших хөгжил буурай бүс нутгуудад Германы бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Ченгду мужид бүртгэлтэй 160 Герман компани байдаг бөгөөд канцлер тэндхийн “Volkswagen” компанийн салбарт айлчлах юм. Германы автомашин үйлдвэрлэлийн гол түнш Хятадад айлчлахын зорилго нь эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэнэ. Гэхдээ Меркель Украины асуудалд Хятадын дэмжлэг авахыг санаархаж байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (2)