Вьетнамын нийслэл Ханой хотын ойролцоо цэргийн нисдэг тэрэг осолдож, 16 хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Ми-171 нисдэг тэргээр ажил үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчид хотын Дач Дат дүүргийн тосгонд унажээ. Нисдэг тэрэг осолдож, шатахаасаа өмнө эвдэрч, гэмтсэн харагдсан гэж гэрчүүд мэдээлсэн ажээ. “Нисдэг тэрэг хэт доогуур нисч яваад газарт цохигдож дэлбэрсэн” гэж орон нутгийн нэгэн иргэн ярьсан байна. Вьетнамын цэргийн албан хаагчдын дийлэнх нь Оросын иргэд байдаг гэнэ. Дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр МИК-21 онгоц осолдож, таван цэрэг амиа алджээ.






Сэтгэгдэл (1)