Украины Донецк хотын гурван гүүрэн зам нуран унажээ. Украины хэвлэлд мэдээлсэнээр өнгөрсөн бямба гаригт Славянск, Краматорск хотуудад хяналтаа бэхжүүлж эхлээд буй Засгийн газрын цэргүүд гүүрийг дэлбэлсэн байж болзошгүй гэнэ. Донецк хотоор дамжин өнгөрдөг Новобакмутивка төмөр замын гүүр нурсанаар ачаа тээврийн үйлчилгээ саатаад байна. Мөн Славянскаас Донецк руу хүрч очдог Закитне, Селезневка тосгоны гүүр нурсан талаар Украины зам тээврийн яам мэдээлэв. Энэ хооронд Украины эрх баригчид салан тусгаарлагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан хэвээр байна. Украины хамгийн баян хүн Ринат Ахметов төрөлх нутаг Донецк хотоо бөмбөгдөлтийн бай болгохыг хүсэхгүй гэдгээ мэдэгджээ. 11 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр зүүн мужуудад өрнөж буй цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна.








Сэтгэгдэл (1)