Японы Окинава арал руу хүчтэй хар салхи, аадар бороо ойртож байна. Неогури хар салхи 250/км цагийн хурдтайгаар урагшилж байна гэж Цаг уурын албанаас мэдээлэв. Салхи маш хүчтэй байгаа ажээ. Гэхдээ өнгөрсөн онд Филиппинд нүүрлэж, хэдэн мянган хүний аминд хүрсэн Хаяан салхины хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна. Японы эрх баригчид шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг ард иргэддээ сануулсан ажээ.
