Папуа Шинэ Гвинейн Анга омгийнхон олон зуун жилийн турш нас барагсдынхаа цогцсыг занданшуулжээ. Эндхийн оршин суугчид нас барагсдаа утаагаар утаж, авс, булшинд хийлгээгүйгээр хадан цохионд байрлуулдаг байсан ажээ. Уулын мухарт хатаж хорчийн, улаан өнгөтэй болсон шарилууд аймшигтай харагдах боловч Анга хүмүүсийн хувьд өвөг дээдсээ дээд зэргээр хүндэтгэж байгаа хэлбэр гэнэ. Шарилыг утсаны дараа шавар, улаан будаг түрхэж ялзарч муудахаас хамгаалдаг. Ингээд хаданд ил байрлуулна. Тэд хүүхэд, хөгшид гээд бүхий л хүмүүсийг энэ аргаар оршуулдаг байна. Саяхан Моробе уулсаас 200 жилийн түүхтэй ийм шарил олджээ. Анга омгийнхон хүмүүс нас барсан хойноо ч гэсэн ард үлдсэн үр хүүхэд, төрөл төрөгсдөө хамгаалдаг гэж итгэдэг учраас ийм зан үйл үйлддэг байжээ.






Сэтгэгдэл (3)