
АНУ-ын Квинипиакийн их сургуулиас явуулсан судалгаагаар дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн муу ерөнхийлөгчөөр Б.Обама тодорсон байна. Уг санал асуулгад 1400 хүн оролцсоноос 33 хувь нь Обамаг дээрх шалгуурт багтаажээ. Үүнтэй зэрэгцүүлэн дайнаас хойшхи хамгийн сайн ерөнхийлөгчийг тодруулахад ерөнхийлөгч агсан Р.Рейганыг оролцогчдын 35 хувь нь онцолсон байна. Дээрх судалгаанаас гаргасан дүнгээр Америкчуудын 35-45 хувь нь 2012 онд Обамаг сонгосон нь буруу сонголт байсан гэжээ.
Сэтгэгдэл (1)