Далай лам Исламын шашинтны эсрэг дайныг зогсооно гэв
Төвдийн оюун
санааны удирдагч Далай лам Мьянмар, Шри Ланкын Буддын шашинтнуудын өдүүлж буй исламын
эсрэг дайныг зогсооно гэдгээ мэдэгджээ. Саяхан 79 насны төрсөн өдрөө
тэмдэглэсэн тэрээр Буддын шашинтнууд цөөнхөө дарангуйлах явдлыг хэзээ ч хүлээн
зөвшөөрөхгүй гэнэ. Тэрээр “Будда хайр, энэрлийг номлодог. Хэрэв Будда хаа
нэгтээ байгаа бол халдлагад өртөж буй исламын шашинтнуудыг хамгаалах болно”
хэмээн айлдсан байна. Буддын шашинт хэт үндсэрхэг үзэлтнүүд ноёрхсон Шри Ланк,
Мьянмарт сүүлийн жилүүдэд Исламынхны эсрэг хүчирхийлэл тасралтгүй гарах болсон
билээ. Мьянмарын баруун хэсэгт орших Ракхайн мужид 2012 оноос хойш гарч буй
шашны мөргөлдөөний улмаас 200 гаруй хүн амиа алджээ.