
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины өнөөгийн нөхцөл байдлыг 1999 оны Белградын дэлбэрэлттэй харьцуулжээ. Тэрээр Украинд гал зогсоох гэрээг яаралтай байгуулж, аль болох олон хүний амийг аврах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Болгарын Софиа хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Лавров 1999 оны үйл явдлыг дурслаа. Тухайн үед НАТО Югославыг НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр 78 хоногийн турш бөмбөгдөж байжээ. НАТО-гийн агаарын довтолгооны уршгаар 2,000 энгийн иргэн амиа алдсан юм. Тэд иргэний эрхээр шалтаглаж, өдөөн хатгасны улмаас Косовогийн дайныг суурийг тавьсан бөгөөд 40 мянган байшин, барилгыг эвдлэн сүйтгэжээ. Тиймээс одоо Украинд өрнөж буй хямралд Вашингтон хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулав. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж тэрээр үзэж байна.
Сэтгэгдэл (1)