Зак Дэнжер Браун хэмээх сэргэлэн эр “Kickstarter” нүүр хуудсаараа дамжуулан төмсний салат хэрхэн хийхийг хүмүүст зөвлөдөг. Браун төмсний салат хийх энгийн жор заасныхаа төлөө хүн тус бүрээс 10 доллар авсаар байгаад одоо 3000 доллар цуглуулжээ. АНУ-ын Огайо мужийн иргэн тэрээр 27 хоногийн дотор ийм амжилтанд хүрсэн гэнэ. Брауны сонирхолтой бичлэгүүдийг үзэхийн тулд интернэт хэрэглэгчид мөнгө төлөхөөс татгалздаггүй байна. Хэрэв түүний жорын номыг худалдан авахыг хүсвэл 50 доллар төлөх ажээ.