
Хойд Солонгос богино тусгалын хоёр пуужингаар гал нээжээ. Ингэснээр тус улс хоёр долоо хоногийн дотор дөрвөн туршилт хийгээд байна. Өнөө өглөө Хойд Солонгосын баруун мужаас Солонгосын хойгийн зүүн хэсгийг чиглэн гал нээсэн ажээ. Уг пуужин нь 500 км харваж, Солонгосын хойгт хүрсэн гэнэ. Энэ нь Хятадын ерөнхийлөгч Ши жин Пин Өмнөд Солонгост айлчилж, Хойд Солонгосыг үл тоомсорлосны хариуд барьсан арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Ши Жин Пин, Пак Ген Хи нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан юм. Хоёр орны удирдагчид цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзжээ. 1950-53 оны хооронд үргэлжилсэн Хоёр Солонгосын дайн түр эвлэрэх гэрээгээр зогссон түүхтэй. Түүнээс хойш энхийн хэлэлцээр байгуулаагүй учраас өнөөг хүртэл дайсагналцсан хэвээр байна.