
Грекийн нийтийн үйлчилгээний салбарын ажилтнууд 24 цагийн турш ажил хаялт зарлахаа мэдэгджээ. Ингэснээр эмнэлэг, татварын хэлтэс, архелогийн дурсгалт газрууд хаалгаа барихад хүрсэн байна. Ажилчид цалин, тэтгэврийг 40 хувиар бууруулж, эдийн засгийн хямралтай тэмцэж буйг эсэргүүцжээ. Евро Комисс, Олон улсын валютын сан, Европын Төв банк 240 тэрбум еврогийн яаралтай тусламж өгөх асуудлаар хэлэлцсэн ажээ. Грекийн эдийн засаг зургаан жил уналтад орсоны эцэст энэ оноос эхлэн сэргэж эхэлсэн юм. Гэхдээ төсвийг танах бодлогын улмаас 26 хувьд хүрсэн ажилгүйдлийг яаж бууруулах вэ гэсэн асуудал хэвээр үлдлээ.